Сургалтын хөтөлбөрүүд
Өөртөө эзэн бүтээлч хүүхдийг хөгжүүлэх тогтолцоо
Хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн, олон талт хөгжлийг дэмжинэ
Бага ангийн ерөнхий боловсролын сургууль | 1–5-р анги
Хүүхдийг хөгжүүлэх систем
Академик суурь
Дэлхийд үнэлэгдэх түвшний мэдлэг
Ирээдүйн чадвар
Санхүүгийн боловсролтой, техник технологид сурамгай
Соёл, үнэ цэнэ
Өв соёлоо мэддэг, дээдэлдэг, бүтээлч
Хүмүүжил
Бусдыг болон өөрийгөө ойлгодог, ёс зүйтэй, хариуцлагатай
Үндсэн хөтөлбөрүүд
Манай сургууль хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн, олон талт хөгжлийг дэмжих холистик хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн Цөм хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй, харин сургуулиас боловсруулсан MoneyWise Kids, Nomadic Wisdom, Inspire Science зэрэг хөтөлбөрүүдийг үндсэн хичээлүүдтэй уялдуулан хэрэгжүүлдгээрээ онцлог юм. Ингэснээр сурагчид санхүүгийн суурь ойлголт, үндэсний өв соёл, мэдлэг ухаан, шинжлэх ухаанч сэтгэлгээг зэрэг хөгжүүлж, амьдралд хэрэгтэй бодит чадварыг эзэмшинэ.
Монгол хэл — Эх хэлний хөтөлбөр
БШУЯ-ын цөм хөтөлбөрт үндэслэн хүүхдийг эх хэлээрээ зөв, оновчтой ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэн, унших бичих чадвараа бүтээлчээр хөгжүүлнэ.
ДэлгэрэнгүйМатематик — Логик сэтгэлгээ
БШУЯ-ын цөм хөтөлбөрт үндэслэн хүүхдийг математикийн суурь мэдлэг, математик хэл сэтгэлгээг эзэмшин, асуудлыг тооцоолон шийдвэрлэх чадвартай болгоно.
ДэлгэрэнгүйШинжлэх ухаан — Inspire Science
АНУ-ын Inspire Science хөтөлбөрт суурилан, хүүхэд тань туршилт хийж, ажиглаж, таамаглал дэвшүүлж, өөрөө нээн суралцана. Монгол хүүхдийн онцлогт тохируулан баяжуулсан арга зүй.
ДэлгэрэнгүйХятад хэл — HSK
Олон улсын HSK стандартад суурилж, сонсох, ярих, унших, бичих чадварыг үе шаттайгаар хөгжүүлнэ. Бодит харилцаанд суурилсан арга зүйгээр хэл сурна.
ДэлгэрэнгүйАнгли хэл — Pearson
Дэлхийн жишигт нийцсэн Pearson хөтөлбөрөөр сонсох, ярих, унших, бичих дөрвөн чадварыг тэнцвэртэй хөгжүүлнэ. Бодит нөхцөлд суурилсан дасгалаар англи хэлээр итгэлтэй илэрхийлж сурна.
ДэлгэрэнгүйSEEL — Сэтгэл зүйн хөгжил
АНУ-ын Эмори Их сургуулийн SEEL хөтөлбөр нь анхаарал төвлөрөл, энэрэнгүй хандлага, зөв харилцааны чадварыг алхам алхмаар хөгжүүлнэ.
ДэлгэрэнгүйГоо зүй & Урлаг
Зураг, хөгжим, бүжиг, жүжиг, гар урлалаар хүүхэд тань мэдрэмж, бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийгөө таних, итгэлтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
ДэлгэрэнгүйБиеийн хөгжил — Эрүүл амьдрал
Бие тамир, бүжгээр дамжуулан хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай, багаар ажиллах, дүрэм мөрдөх, тэсвэр хатуужил, сахилга баттай болгоно.
ДэлгэрэнгүйОнцлох 4 хөтөлбөр
Манай сургууль MoneyWise Kids, Nomadic Wisdom, Digital Technology & AI, SEEL гэсэн 4 хөтөлбөрийг Математик, Англи хэл, Монгол хэл зэрэг үндсэн хичээлүүдэд уялдуулан шингээж заадгаараа онцлогтой. Мөн сургуулийн орчин, өдөр тутмын үйл ажиллагаа нь эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэн зохион байгуулагддаг. Ингэснээр таны хүүхэд зөвхөн онолын мэдлэгээс гадна мөнгөтэй зөв харьцах, өөрийгөө ойлгох, технологийг зөв ашиглах, үндэсний соёлоо таних зэрэг амьдралд хэрэгтэй чадваруудыг давхар эзэмшинэ. Энэ нь бусад сургуулиудад төдийлөн анхаардаггүй, хүүхдийн ирээдүйд хамгийн хэрэгтэй ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн онцлог давуу тал юм.
MoneyWise Kids — Санхүүгийн суурь боловсрол
Хүүхэд тань мөнгийг хэрхэн олж, хэмнэж, зөв зарцуулахыг тоглоом болон бодит нөхцөл байдалд суурилсан дасгалаар суралцана.
ДэлгэрэнгүйNomadic Wisdom — Уламжлалт мэдлэг
Монголчуудын нүүдэлчин ухаан, зан заншил, гар урлал, аман зохиолыг хүүхэд тань өөрийн гараар туршиж, мэдэрч суралцана.
ДэлгэрэнгүйDigital Technology & AI
Код бичих, логиктой сэтгэх, хиймэл оюун ухааны суурь ойлголтыг хүүхэд тань аюулгүй, ёс зүйтэй байдлаар суралцана.
ДэлгэрэнгүйШИМТ+ STEAM — Инженерчлэл
Бодит асуудлыг зохион бүтээх, турших, сайжруулах замаар шийдэж сурна. Логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, багаар хамтрах чадвар нэг хөтөлбөрт.
ДэлгэрэнгүйХөгжүүлэх хөтөлбөрүүд
Хүүхдийн өдөр өнжүүлэхэд зориулсан нэмэлт хөтөлбөрүүд
Даам, шатар
Стратеги сэтгэлгээ, төлөвлөлт, тооцоолох чадварыг тоглоомоор хөгжүүлнэ.
Рубик шоо
Орон зайн сэтгэлгээ, алгоритм, төвлөрлийг сорилтоор дамжуулан бэхжүүлнэ.
Үндэсний сурын харваа
Төвлөрөл, монгол хүний цог хийморь, тэсвэр хатуужил, ур ухааныг монгол уламжлалт спортоор хөгжүүлнэ.
Монгол уламжлалт тоглоом наадгай
Хүүхдийн оюун ухаан, хэл яриа, ёс суртахуун, тэсвэр хатуужил, төвлөрлийг зэрэг хөгжүүлж, тэднийг зөв төлөвшсөн, эх оронч, ухаалаг хүн болоход дэмжинэ.
Анхаарал төвлөрөл
Анхаарал төвлөрөл, тэсвэр тэвчээр, дүрэм мөрдөх чадварыг дадалжуулан хөгжүүлж, хүүхдийг өөрийгөө удирдах чадвартай, хариуцлагатай хүн болгон төлөвшүүлнэ.
Ой тогтоолт
Ой тогтоолтыг хөгжүүлэх замаар мэдээллийг хүлээн авч хадгалах, сэргээн санах, холбон ойлгох чадварыг дэмжиж, хүүхдийг суралцах чадвар сайтай, олон талын сэтгэлгээтэй хүн болгон төлөвшүүлнэ.
Олон улсын стандарт хөтөлбөрүүд
Олон улсын стандарт хөтөлбөрүүд
Twinkl
Багш нарын бэлтгэсэн 1 сая гаруй сургалтын материал бүхий дэлхийн хамгийн том онлайн сан.
Pearson
Дэлхийн хамгийн том боловсролын компани бөгөөд сурах бичиг, дижитал платформ, олон улсын шалгалтын системээрээ алдартай.
Inspire Science
McGraw Hill-ээс гаргасан, бага болон дунд ангийнханд зориулсан шинжлэх ухааны цогц хөтөлбөр.
Emory SEEL
Эмори Их Сургуулиас боловсруулсан, хүүхдийн сэтгэл зүй болон ёс зүйн боловсролыг дэмжих хөтөлбөр.
Scratch
MIT Media Lab-аас хөгжүүлсэн, бага болон дунд ангийн сурагчдад зориулсан програмчлалын хөтөлбөр.
Code.org
Code.org-оос боловсруулсан, бага болон дунд ангийн сурагчдад зориулсан компьютерын шинжлэх ухааны (coding) суурь хөтөлбөр.
Hello World
Raspberry Pi Foundation-оос боловсруулсан, бага болон дунд ангийн сурагчдад зориулсан компьютерын шинжлэх ухааны суурь хөтөлбөр.