Биеийн хөгжил — Эрүүл амьдрал
“Эрүүл бие — идэвхтэй, зөв амьдралын суурь.”
Биеийн хөгжил — Эрүүл амьдрал
Бие тамир, бүжгээр дамжуулан хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, багаар ажиллах, дүрэм мөрдөх, тэсвэр хатуужил, сахилга баттай, өдөр тутмын амьдралд шаардлагатай хөдөлгөөний чадварыг эзэмшүүлнэ. Биеийн тамирын үндсэн хөдөлгөөн, дасгал, спортын суурь техникийг зөв гүйцэтгэж сурахын зэрэгцээ бүжгээр дамжуулан идэвхтэй, сонирхолтой байдлаар хөгжинө.
Арга зүй
Биеийн тамирын хэсэгт үндсэн хөдөлгөөнүүд (гүйх, үсрэх, шидэх, барих, тэнцвэр хадгалах)-ийг алхамчилсан, шаталсан байдлаар эзэмшүүлж, зөв техник, аюулгүй гүйцэтгэлд анхаарна. Дасгалуудыг тоглоомтой хослуулснаар хүүхэд сонирхолтой, идэвхтэй оролцоно. Бүжгийн хэсэгт хэмнэл, хөгжмийн аялгууг мэдрэх, хөдөлгөөнийг уялдуулах, биеийн илэрхийлэл хөгжүүлэхэд чиглэнэ. Энгийн хөдөлгөөнөөс эхэлж дараалал (sequence) үүсгэх, бүжиг зохиох хүртэл ахиулна.