Хөтөлбөрүүд рүү буцах
Program

SEEL — Сэтгэл зүйн хөгжил

Өөрийгөө ойлгосон хүүхэд бусдыг ойлгодог.

SEEL — Сэтгэл зүйн хөгжил

АНУ-ын Эмори Их сургуулийн боловсруулсан SEEL хөтөлбөр нь анхаарал төвлөрөл, энэрэнгүй хандлага, зөв харилцааны чадварыг алхам алхмаар хөгжүүлнэ. Хичээл нь энгийн, хүүхдэд ойлгомжтой үйл ажиллагаагаар явагдана: амьсгалын дасгал, анхаарал төвлөрүүлэх богино дадал, сэтгэл хөдлөл таних тоглоом, харилцааны дасгал, дүрд тоглох зэрэг. Эдгээрээр дамжуулан хүүхэд “яг одоо юу мэдэрч байна вэ?”, “яагаад ингэж мэдэрч байна вэ?” гэдгийг ойлгож, сэтгэл хөдлөлөө удирдах эхний алхмуудыг хийж сурна. Мөн бусдын мэдрэмжийг ойлгох, энэрэнгүй хандах, зөрчил маргааныг тайван, зөв аргаар шийдэх чадварыг дадал болгоно. Энэ нь анги доторх эерэг уур амьсгалыг бүрдүүлж, хүүхэд аюулгүй, итгэлтэй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ бол зөвхөн сургуульд биш насан туршид хэрэгтэй суурь чадвар юм.

Арга зүй

Хичээл нь хүүхдэд ойлгомжтой, энгийн дадал дээр суурилж, өдөр тутмын амьдралтай нь шууд холбогдоно. Анхаарал төвлөрүүлэх амьсгалын дасгал, биеийн мэдрэмж анзаарах, сэтгэл хөдлөл таних богино үйл ажиллагаагаар хүүхэд “өөрийгөө ажиглах” чадварыг хөгжүүлнэ. Тоглоом, дүрд тоглох, ярилцлага, кейс ашиглан бусдын мэдрэмжийг ойлгох, зөв харилцах, зөрчил шийдвэрлэх чадварыг дадал болгоно. Сургалт нь “сургахаас илүү мэдрүүлэх” зарчимтай: хүүхэд өөрийн туршлага дээр үндэслэн ойлгож, эргэцүүлж, өдөр тутам хэрэгжүүлж сурна.

Хүүхэд юу сурах

Өөрийн сэтгэл хөдлөлийг таних, нэрлэх
Сэтгэл хөдлөлөө зохицуулах (тайвшрах, хүлээх, өөрийгөө барих)
Анхаарал төвлөрүүлэх чадвар
Энэрэнгүй, хүндэтгэлтэй хандлага
Зөв харилцааны ур чадвар (сонсох, ээлж хүлээх, илэрхийлэх)
Ёс зүйтэй шийдвэр гаргах
Өөрийн үйлдэлд хариуцлага хүлээх
Тэвчээр, сэтгэлийн хат
Эерэг хандлага, өөртөө итгэх итгэл

Элсэлтийн бүртгэл

1, 2-р ангийн элсэлтийн бүртгэлээ өгнө үү

Элсэлтийн бүртгэл