Хөтөлбөрүүд рүү буцах
Program

MoneyWise Kids — Санхүүгийн суурь боловсрол

Мөнгөний үнэ цэнийг ойлгосон хүүхэд ирээдүйдээ зөв шийдвэр гаргана.

MoneyWise Kids — Санхүүгийн суурь боловсрол

Хүүхэд тань мөнгийг хэрхэн олж, хэмнэж, зөв зарцуулахыг тоглоом болон бодит нөхцөл байдалд суурилсан дасгалаар суралцана. Энэ бол дүнгийн хуудсанд бичигддэггүй — гэхдээ амьдралд хамгийн хэрэгтэй чадвар. Олон улсын Twinkl боловсролын платформын арга зүйд суурилсан хичээлүүд нь санхүүгийн ойлголтоос гадна стратеги сэтгэлгээ, боломжийг олж харах, шийдвэр гаргах зэрэг бизнесийн суурь чадварыг нэгэн зэрэг хөгжүүлнэ.

Арга зүй

Хичээл нь мөнгийг ойлгох энгийн ойлголтоос эхлэн (орлого, зарлага, хадгаламж) аажмаар шийдвэр гаргалт, төлөвлөлт рүү ахина. Дүрд тоглох (дэлгүүр, зах, бизнес тоглоом), кейс, жижиг төсөл ашиглан хүүхэд мөнгийг хэрхэн олж, хэмнэж, зарцуулахыг бодитоор туршиж сурна. Сургалт нь сонголт хийх → үр дагаврыг ойлгох → дахин сайжруулах цикл дээр төвлөрнө. Ингэснээр хүүхэд мөнгөний шийдвэр бүрийн ард ямар нөлөө байгааг ойлгож, хариуцлагатай хандлага төлөвшүүлнэ. Мөн хичээл нь багийн ажил, хэлэлцүүлэг, асуудал шийдвэрлэх дасгалуудаар дамжуулан стратеги сэтгэлгээ, боломж олж харах, урт хугацааны төлөвлөлтийн суурь чадварыг хөгжүүлнэ.

Хүүхэд юу сурах

Мөнгөний үнэ цэнэ ойлгох
Хэмнэх, хадгалах дадал
Зөв зарцуулалт хийх чадвар
Сонголт хийх, шийдвэр гаргах чадвар
Шийдвэрийн үр дагаврыг ойлгох
Төлөвлөх (энгийн төсөв гаргах) чадвар
Хэрэгцээ ба хүсэл ялгах чадвар
Энгийн бизнесийн ойлголт
Хариуцлагатай санхүүгийн хандлага

Элсэлтийн бүртгэл

1, 2-р ангийн элсэлтийн бүртгэлээ өгнө үү

Элсэлтийн бүртгэл