Хөтөлбөрүүд рүү буцах
Program

Англи хэл — Pearson

Англи хэл бол дэлхий ертөнцтэй холбогдох гүүр.

Англи хэл — Pearson

Дэлхийн жишигт нийцсэн Pearson хөтөлбөрөөр хүүхэд сонсох, ярих, унших, бичих дөрвөн чадварыг тэнцвэртэй хөгжүүлнэ. Хичээл нь бодит амьдралын нөхцөлд суурилсан, харилцаанд чиглэсэн байдлаар явагдаж, хүүхэд англи хэлээр өөрийгөө итгэлтэй илэрхийлэх чадвартай болно. Интерактив дасгал, тоглоом, харилцан яриагаар дамжуулан суралцах үйл явц сонирхолтой, идэвхтэй өрнөнө. Мөн үгийн сан, хэлзүйг дангаар нь бус, бодит хэрэглээнд ашиглуулж, ойлгож хэрэглэх чадварыг хөгжүүлнэ. Ингэснээр хүүхэд цаашид англи хэлийг сурч хөгжүүлэх бат бөх суурьтай болно.

Арга зүй

Хичээл нь сонсох, ярих, унших, бичих чадварыг уялдаа холбоотой хөгжүүлж, хүүхэд хэлээ бодит харилцаанд ашиглаж сурахад чиглэнэ. Сургалт нь бодит амьдралын нөхцөлд суурилсан (өөрийгөө танилцуулах, асууж хариулах, өдөр тутмын яриа) дасгалуудаар явагдаж, хүүхэд хэлээ хэрэглэх орчин бүрдэнэ. Интерактив дасгал, тоглоом, дүрд тоглох, харилцан яриагаар дамжуулан идэвхтэй оролцоог дэмжинэ. Мөн үгийн сан, хэлзүйг тусад нь цээжлүүлэх биш, бодит хэрэглээг ойлгуулан, давтуулж бататгана. Хүүхэд алдаа гаргаж засах явцдаа хэлээ илүү итгэлтэй ашиглаж сурна.

Хүүхэд юу сурах

Сонсож ойлгох чадвар
Өдөр тутмын ярианд оролцох (мэндлэх, асуух, хариулах)
Зөв дуудлага, аялга
Үгийн сан нэмэгдүүлэх
Энгийн өгүүлбэр бүтээх чадвар
Уншиж ойлгох анхан шатны чадвар
Бичих суурь чадвар (үг, өгүүлбэр, богино эх)

Элсэлтийн бүртгэл

1, 2-р ангийн элсэлтийн бүртгэлээ өгнө үү

Элсэлтийн бүртгэл