Хөтөлбөрүүд рүү буцах
Program

Шинжлэх ухаан — Inspire Science

Сониуч байдал бол шинжлэх ухаанч сэтгэлгээний суурь.

Шинжлэх ухаан — Inspire Science

БШУЯ-ын цөм хөтөлбөр болон Inspire Science-д суурилсан энэхүү сургалтаар хүүхэд зөвхөн ном, томьёо цээжлэхээс илүүтэй туршилт хийж, ажиглаж, таамаглал дэвшүүлэн өөрөө нээн суралцана. Хичээл нь “яагаад, хэрхэн” гэсэн асуултад тулгуурлаж, хүүхдийн сониуч занг хөгжүүлдэг. Монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан агуулгыг баяжуулж, ойлгомжтой, сонирхолтой байдлаар заана. Ингэснээр хүүхэд шинжлэх ухааныг амьдралтай холбон ойлгож, судлах, турших хүсэлтэй болдог.

Арга зүй

Хичээл нь “яагаад?”, “яаж?” гэсэн асуултаас эхэлж, хүүхэд таамаглал дэвшүүлэх, туршилт хийх, ажиглах, үр дүнг тайлбарлах замаар мэдлэгийг өөрөө бүтээнэ. Туршилт, ажиглалт, бодит жишээгээр дамжуулан ойлголтыг гүнзгийрүүлж, хийсвэр ойлголтыг ойлгомжтой болгоно. Энгийн туршилт, байгаль орчны ажиглалт, жижиг судалгаа, төсөл зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан шинжлэх ухааны арга барилыг эзэмшинэ. Мөн шинжлэх ухааны мэдлэгийг амьдралтай холбон (байгаль, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин) ойлгуулж, хүүхдэд байгальд ээлтэй, хариуцлагатай хандлага төлөвшүүлнэ.

Хүүхэд юу сурах

Ажиглах чадвар
Асуулт тавих, таамаглал дэвшүүлэх чадвар
Туршилт хийх суурь чадвар
Шалтгаан-үр дагаврын холбоо ойлгох
Байгаль орчны ойлголт
Өөрчлөлт, процесс (өсөлт, хувирал) ойлгох
Шүүн тунгаах сэтгэлгээ
Сониуч зан

Элсэлтийн бүртгэл

1, 2-р ангийн элсэлтийн бүртгэлээ өгнө үү

Элсэлтийн бүртгэл