Хөтөлбөрүүд рүү буцах
Program

Хятад хэл — HSK

Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хэлийг эрт эзэмших нь давуу тал.

Хятад хэл — HSK

Олон улсын HSK стандартад суурилсан сургалтаар хүүхэд тань Хятад хэлээр сонсох, ярих, унших, бичих чадварыг үе шаттайгаар эзэмшинэ. Хичээл нь бодит амьдралд хэрэглэгдэх үг хэллэг, харилцаанд төвлөрч, хүүхэд өдөр тутмын нөхцөлд өөрийгөө илэрхийлэх чадвартай болно. Сургалтын явцад хэлний мэдлэгтэй зэрэгцэн Хятадын соёлын суурь ойлголтыг танин мэдэж, хэл сурах сонирхол нь нэмэгдэнэ. Ийнхүү хүүхэд цаашид HSK олон улсын шалгалтад бэлтгэгдэх бат бөх суурьтай болно.

Арга зүй

Хичээл нь сонсох, ярих, унших, бичих чадварыг уялдаа холбоотойгоор хөгжүүлж, хүүхэд шинэ үг, өгүүлбэрийг бодит нөхцөлд (өөрийгөө танилцуулах, асууж хариулах, өдөр тутмын яриа) ашиглаж сурна. Дуудлага (pinyin)-д онцгой анхаарч, зөв авиа, аялга суулгах дасгалуудыг тогтмол хийлгэнэ. Сургалт нь тоглоом, харилцан яриа, дүрд тоглох, богино бичих дасгал зэрэг идэвхтэй аргуудаар явагдаж, хүүхэд идэвхтэй оролцох орчин бүрдэнэ. Ханз бичихийг дүрс, утгатай нь холбон ойлгуулж, давталт, хэрэглээгээр бататгана. Мөн хичээл бүрд сурсан зүйлээ хэрэглэх богино даалгавар, харилцан яриа, жижиг төсөл оруулж, хэлний хэрэглээг бодит болгоно.

Хүүхэд юу сурах

Сонсож ойлгох суурь чадвар
Зөв дуудлага (pinyin, авиа, аялга)
Үгийн сан үе шаттай нэмэгдүүлэх
Энгийн өгүүлбэр бүтээх чадвар
Хятад ханз таних, бичих суурь чадвар
Уншиж ойлгох анхан шатны чадвар
Өөрийгөө танилцуулах, мэдээлэл өгөх
Хэл сурах сонирхол, өөртөө итгэх итгэл

Элсэлтийн бүртгэл

1, 2-р ангийн элсэлтийн бүртгэлээ өгнө үү

Элсэлтийн бүртгэл