Program
Гоо зүй & Урлаг
“Бүтээлч хүүхэд асуудлыг олон өнцгөөс олж хардаг.”
Гоо зүй & Урлаг
Зураг, дуу хөгжим, жүжиг, гар урлалаар хүүхэд тань мэдрэмж, бодлоо чөлөөтэй илэрхийлж сурна. Эдгээр бүтээлч үйл ажиллагаагаар хүүхдэд өөрийгөө таних, илэрхийлэх, төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлнэ. Энэ хөтөлбөр нь хүүхдийг зөвхөн “зураг сайн зурах” биш, харин өөрийнхөөрөө сэтгэх, шинэ санаа гаргах, аливааг өөр өнцгөөс харах чадвартай болгоход чиглэнэ. Бүтээл хийх явцад хүүхэд алдаа гаргах, дахин оролдох, сайжруулах туршлага хуримтлуулж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
Арга зүй
Хүүхэд зураг, дуу хөгжим, жүжиг, гар урлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хийж турших, мэдрэх, илэрхийлэх замаар суралцана. Сургалт нь бэлэн загвар хуулбарлуулах биш, харин хүүхэд өөрийн санаа, мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлнэ.
Хүүхэд юу сурах
Бишгүүр хөгжим
Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар
Бүтээлч сэтгэлгээ
Төсөөлөн бодох чадвар
Дүрслэх ур чадвар (зурах, будах, наах, хийх)
Гарын нарийн булчингийн хөгжил
Гоо зүйн мэдрэмж
Ажиглах, харьцуулах чадвар
Өөрийн санааг тайлбарлах чадвар
Тэвчээр, төвлөрөл
Бүтээлээ дуусгах, сайжруулах дадал