Хөтөлбөрүүд рүү буцах
Program

ШИМТ+ STEAM — Инженерчлэл

Бүтээ. Турш. Сайжруул.

ШИМТ+ STEAM — Инженерчлэл

Хүүхэд тань бодит асуудлыг шийдэх зорилготойгоор зохион бүтээх, турших, сайжруулах үйл явцаар суралцах болно. Логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, харилцааны чадвар, хамтын ажиллагаа бүгдийг нэг хөтөлбөрөөр дамжуулан хөгжүүлнэ. Судлагдахуун нь Математик, Хүрээлэн буй орчин, Байгалийн ухаан, Технологи, Мэдээлэл зүй, Уран зураг зэрэг хичээлүүдийн интеграци байдалтай буюу уялдаа холбоотой.

Арга зүй

Дедактикийн орчин үеийн хандлагад суурилсан 6D алхмын дагуу бүх хичээл төлөвлөгдсөн: Сонирхон дурлах түүх → Төсөөлөн бодуулах, үндсэн концепцуудыг ойлгуулах → Туршин хэмжих, зураглан ойлгох → Сурснаа бататгаж шинийг санаачлах → Сэтгэн бүтээх → Эргэцүүлэн тунгааж хэлэлцэх, үнэлэх.

Хүүхэд юу сурах

Бүтээлч сэтгэлгээ
Харилцааны чадвар
Хамтын ажиллагаа
Тунгаан бодох
Комплекс асуудал шийдвэрлэх
Инженерчлэл сэтгэлгээ
Урлагийн мэдрэмж

Элсэлтийн бүртгэл

1, 2-р ангийн элсэлтийн бүртгэлээ өгнө үү

Элсэлтийн бүртгэл