Digital Technology & AI
“Хэрэглэгч бус, зохион бүтээгч.”
Digital Technology & AI
Код бичих, логиктой сэтгэх, хиймэл оюун ухааны суурь ойлголтыг хүүхэд тань аюулгүй, ёс зүйтэй байдлаар суралцана. MIT-ийн Scratch, Code.org, Hello World зэрэг олон улсын хүүхдэд ээлтэй сургалтын платформыг ашигласнаар суралцах үйл явц нь сонирхолтой, ойлгомжтой, шат дараалалтай өрнөнө. Дэлхий хиймэл оюун ухааны эрин рүү шилжиж байгаа энэ үед бид хүүхдийг ирээдүйтэй хөл нийлүүлэн алхдаг, технологиос айдаггүй, харин түүнийг хянаж, зөв ашиглаж чаддаг болгоно.
Арга зүй
Дижитал технологи ба хиймэл оюун ухааны хичээл нь олон улсын сургалтын хөтөлбөрүүдийн (MIT Media Lab–ийн Scratch, Code.org, Hello World Education) үндсэн зарчимд тулгуурласан, хүүхдийг бүтээл хийж сурах (learning by creating), туршиж ойлгох (learning by doing), асуултаар суралцах (inquiry-based) нэгдсэн арга зүйгээр хэрэгжинэ.